хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

АТГ: “МИАТ” компанийн удирдлагуудыг шалгаж эхэллээ

Түгээх

“МИАТ” ТӨХК-ийн 2016-2017 оны үйл ажиллагаанд оруулсан аудитын шалгалтаар, тус компанийн компанийн удирдлагууд хууль тогтоомж  зөрчиж, хууль бус тендер олгосон, тийзийн хөнгөлөлтийн журмыг зөрчиж байсан талаар өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл АТГ-аас “МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, компанийн удирдлагууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглан зарлагдсан тендерийг хууль бусаар явуулан өөрсдийн  хамаарал бүхий  аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож улмаар хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр нэр бүхий этгээдүүдийг шалгаж эхэлжээ.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *