хайх үгээ бичих

Гэмт хэрэг Онцлох мэдээ

Төрийн НУУЦ ЗАДРУУЛСАН этгээдийг ялаас чөлөөлжээ

Түгээх

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд төрийн нууц үрэгдүүлсэн гэх гэмт хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэжээ. Тодруулбал, тус аймаг дахь дугаар хилийн заставын ажилтан П.М гэгч  нь үүрэг гүйцэтгэх үедээ төрийн нууцтай холбоотой мэдээ материалыг үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлджээ.

Шүүгдэгч П.М нь хилийн дугаар ангийн 2017 оны эхний улирлын  тайлан хөтлөлтийн дэвтрээс төрийн нууц мэдээллийг уран авч шатаан устгасныг тогтоожээ. Улмаар шүүгдэгч П.М-ыг монгол улсын эрүүгийн хуулийн 19.13.1 буюу Төрийн нууц үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хорих ял оноосон байна.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 буюу гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэн хорих ялаас чөлөөлжээ.

Шүүгдэгч П.М нь ” Хилийн дугаар ангийн заставын албан хэрэгцээнд ашиглаж байсан нууц тэмдэглэл бүхий 218 хуудастай дэвтрээс нууц мэдээлэл бүхий хэсгүүдийг уран авч санаатайгаар устгасан гэх ба дээрх мэдээлэлд Монгол улсын хилээр орж ирсэн этгээдүүдийн тэмдэглэл байсан гэх мэдээлэл байна. Улмаар хэргийн мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч этгээд дээрх устгасан нэрсийг мэдэгдсэн учир ийнхүү ялаас чөлөөлжээ.

Дээрх хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хилийн цэргийн алба хаагчид нь Төрийн нууцын тухай хуулиар мэдээлэл хадгалах үүрэг хүлээдэг гэх ба дээрх хэрэг нь нууцтай холбоотой учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Б.ЦОГ

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *