хайх үгээ бичих

Гэмт хэрэг

SOS: Голд живж амиа хорлохыг завджээ

Түгээх
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэг баг Орхон голд хоёр хүн амиа хорлох гэж байна гэсэн дуудлага өчигдөр тус аймгийн цагдаагийн хэлтэст иржээ. Дуудлагын тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга ахмад М.Ганбаатараар ахлуулсан дагуу таван алба хаагч шуурхай очиход тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн 24 настай Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд живж байсныг эсэн мэнд уснаас гаргажээ.
Иймд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон тухайн голын нөхцөл байдлыг мэдэхгүй газарт усанд орохгүй байх, бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлж болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулаа. 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *