хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдүүд голын усанд живж амь насаа алджээ

Түгээх

Урин дулааны цаг ирж  иргэд аялал зугаалгаар явах болсонтой холбоотойгоор бага насны хүүхэд усанд живж амь эрсдэх тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Тухайлбал, өчигдөр буюу 6-р сарын 21-ны өдөр Ховд аймгийн алтай сумын нутаг дэвсгэр “Шар хөтөл” гэдэг газар 4 настай хүүхэд Мангиртын голд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Түүнчлэн, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Харгантын голд 3, 4 настай 2 хүүхэд живж нас барчээ. Усанд осолдсон хүүхдүүдийн цогцсыг нутгийн иргэд голоос гарган авч шүүх шинжилгээний байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Иймд, иргэд олон нийт аялал зугаалгаар явахдаа бага насны хүүхдийн хараа хяналтыг сайжруулж анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *