хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн этгээдүүдийг илрүүллээ

Түгээх
Орон нутагт хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийж байгаад хууль хяналтын байгууллагад баригдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт, 20 орчим насны эрэгтэй эмэгтэй нийлсэн хүмүүс хуурамч буюу хоёр өөр мөнгөн дэвсгэртийг нийлүүлэн худалдаа хийхийг завджээ. Улмаар дээрх этгээдүүдийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт мэдэгдэж, шалгах ажиллагаа явуулсан бөгөөд дээрх этгээдүүд дөрвөн дэлгүүрт хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн нь тогтоогдоод байгаа аж. Хэргийг аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *