хайх үгээ бичих

Эдийн засаг

СЗХ: Банк бус санхүүгийн байгууллагуудад шалгалт хийж эхэллээ

Түгээх

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн тушаал гаргаж, нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг 437 ББСБ-д хийх газар дээрх хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ. Шалгалтаар “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль болон холбогдох зохицуулалтын хэрэгжилтийг хэсэгчлэн үзэх юм.

Өнгөрөгч тавдугаар сараас Хороо ажлын хэсэг байгуулан, банкнаас бусад санхүүгийн байгууллагуудад санхүүгийн гэмт үйлдлүүд, тэр дундаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах Монгол Улсын тогтолцоо, эрх зүйн орчны талаар сургалт явуулсан. Улсын хэмжээнд зохион байгуулсан тус сургалтын хүрээнд холбогдох мэдээлэл, гарын авлагыг бэлтгэн түгээсэн бөгөөд дээрх хуульд шинээр орсон зохицуулалтыг хэрэгжүүлэх, ялангуяа байгууллагуудад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс сэргийлэх, санхүүгийн мэдээллийн албанд сэжигтэй гүйлгээний мэдээллийг өгч, холбогдох арга хэмжээг авч байх нэгж байгуулах, эсвэл комплаенсийн ажилтныг томилох зэрэг шаардлагыг хэррэгжүүлэх талаар тодорхой заавар, чиглэл өгсөн юм.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *