хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

SOS: Эрэн сурвалжилж байна

Түгээх

Өнгөрөгч долоо хоногт буюу 6-р сарын 13-ны өдрийн 20:00 цагийн орчимд Алтангэрэлийн Ивээл гэх 14 настай охин дэлгүүр орно хэмээн гараад сураггүй алга болсон. Охин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Тахилтын дөрөвдүгээр буудалд байрлах гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл олдоогүй хэвээр байна.

Ар гэрийнхний хэлж буйгаар, одоогоор охиныг харсан үзсэн хүн байхгүй байгаа ба сураггүй болмогц хамгийн түрүүнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгүүлсэн байна. Гэвч цагдаагийн байгууллагаас дорвитой арга хэмжээ аваагүй тул фэйсбүүкт зар тавиад байгаа аж. Охин алга болох үедээ саарал өнгийн малгай, биеийн тамирын хослол, цагаан өнгийн кет, хар савхин хүрэмтэй байсан ба охиныг харсан үзсэн хүн байвал Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас болон 86000804, 96012476 дугаарт мэдээлэл өгч тусална уу.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *