хайх үгээ бичих

Улс төр

Б.Булган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ЗАХИДАЛ илгээлээ

Түгээх

Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Зориг агсаны аллагын цорын ганц гэрч Б.Булган төрийн гурван өндөрлөг болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хийгээд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдэд хандаж захидал илгээжээ.

Өнгөрөгч онд С.Зориг агсны хэргийн гүйцэтгэгч нарыг илрүүлэн, 24-25 жилийн хорих ял оноосон бол захиалагчийг илрүүлэх хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагаа өнөөдрийг хүртэл явагдаж байгаа байна. Улмаар тус хэрэгт С.Зориг агсны гэргий Б.Булганыг яллагдагчаар татан байцаалт авч байгаа ба 20 жилийн дараа Б.Булган анх удаа энэ хэргийн талаар захидал бичиж эрх баригчдад хандаж байгаа нь энэ юм.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *