хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Төв талбайд бие зассан этгээд 18 сая төгрөгийн авлига авчээ

Түгээх

Өнгөрөгч долоо хоногт төв талбайн ногоон байгууламж руу шээж байгаа төрийн албан хаагчийн  дүрс бичлэг цахим орчинд тараад байсан билээ. Улмаар зохисгүй үйлдэл гаргаж төрийн албаны нэр хүнд унагасан гэх шалтгаанаар түүнийг ажлаас нь халсан юм.

Энэхүү албан хаагчийг Д.Нэмэхбаяр гэдэг бөгөөд тэрбээр АТГ-т шалгагдаж байсан нэгэн аж. Түүний гэрт холбогдох албаныхан нэгжлэг хийхэд бэлэн 18 сая төгрөг гарч ирсэн гэх ба 14 сая төгрөг нь хээл хахуулийн мөнгө мөн гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна. Д.Нэмэхбаяр нь Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажилладаг бөгөөд “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцсон аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авдаг байжээ. Ингэхдээ хясан боогдуулах аргаар, тухайлбал зөвшөөрлийг нь гаргаж өгөхгүй байх, гэрээний хугацааг сунгахгүй байх, зөвшөөрлийг цуцална гэж сүрдүүлэх гэх мэтээр дарамт шахалт үзүүлж, аргагүй байдалд оруулан мөнгө авдаг байсан байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *