хайх үгээ бичих

Гэмт хэрэг

SOS: Хөлбөмбөгийн хаалганд даруулж нэг хүүхэд амь насаа алджээ

Түгээх

Өчигдөр буюу 6-р сарын 18-ны өдөр, нийслэлийн Баянзүрх дүүргийн 9-р хороонд байрлах ерөнхий боловсролын 79-р сургуулийн хашаанд хөл бөмбөг тоглож байсан 11 настай эрэгтэй хүүхэд хөл бөмбөгийн хаалганы хөндлөвч төмөрт дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр оройн 19:00 цагийн орчимд уг осол болсон бөгөөд цагдаагийн бүрэлдэхүүн ослын газарт очиж шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга газарт бэхэлгээгүй байсан ба унасан хааллгыг хүүхдүүд босгож тавин тоглож байсан ажээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *