хайх үгээ бичих

Нийгэм

Хутаг-Өндөрт 368 сая төгрөгийн ХОХИРОЛ учирч, иргэд ХАНДИВ өргөж эхэлжээ

Түгээх

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд энэ сарын 14-ний орой 20:18 минутаас эхлэн 20:48 минутын хооронд хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас 128 өрхийн 397 хүн өртөж, нэг хүүхдийн амь нас хохирч, 67 айлын хашаа, 18 гэр, өвлийн сууцны байшин дөрвөн, зуны байшин 17 үерт урсаж эвдэрч сүйрчээ.

Гудамж талбайг чөлөөлөн зам гаргах, сэргээн босгох, лаг шавар, эвдэрч сүйдсэн барилга байшин, хог хаягдлыг зөөж цэвэрлэх ажлыг өчигдөр хийсэн бөгөөд урьдчилсан байдлаар 86 өрх, зургаан төрийн байгууллагад нийтдээ 368,038,500 төгрөгийн хохирол учраад байгаа аж. Хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй ба үерийн улмаас голомт дахь бүх айлын нойл усаар дүүрч хальсан нь халдвар тархах, өвчний голомт үүсгэх магадлалтай тул халдваргүйтгэл ариутгалын бодис их хэмжээгээр шаардлагатай байгаа юм байна.

Сумын хувьд зургаан сая төгрөгийн нөөцтэй, хаанаа ч хүрэхгүй тул бензин шатахуунаа зээлээр авч, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хандив өргөж эхэлсэн байна. Н.Баттөгс захиралтай “Нүд мод” ХХК 1,0, н.Уламбаяр захиралтай “Хялганат энержи” 1,5 сая, Б.Баттулга захиралтай “Мээж хайрхан тулга” ХХК 500000, Хурганы Лхагваагийн үр хүүхдүүд 300000 төгрөг хандивлаж, н.Ганбаатар захиралтай “Булган буудайн түрүү” ХХК-аас сэргээн босгох ажилд 5 хүн, 1 техникийн дэмжлэг туслалцаа үзүүлжээ.

 

 

 

 

 

 

Гамшгийн хор хохирлыг арилгахаар Булган аймгаас 54 хүн 11 техник, орон нутгаас 334 хүн 48 техник ажиллаж байна.

Үерийн гол дайран өнгөрсөн сумын төвийн Гуртын хэсэгт 128 өрх, 397 хүн амьдарч байгаа бөгөөд эрүүл мэндийн үзлэгийг 81 өрхийн 225 хүнд хийж, 3358 метр квадрат талбайд ариутгал хийгээд байна гэж тус сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Айл өрх, ААН, байгууллагад үерийн улмаас ихээхэн хэмжээний гарз хохирол учирч, хүүхдийн амь нас эрсэдсэн юм

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *