хайх үгээ бичих

Улс төр

“60 тэрбумын” хэргийг дахин СЕНСААЦЛАЖ эхлэв үү?

Түгээх

ZOX.MN – “60 тэрбумын” гэх хэргээр намын даргаа “байцаагаад” байгаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх газар шаардлага хүргүүлжээ.

Тэрбээр тус газарт хүргүүлсэн албан бичигт “УИХ-ын даргын Улс төрийн бодлогын ахлах зөвлөх Б.Гүнбилэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “60 тэрбумын хэргийг АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ямар ч мэдээлэлгүй байна” гэсэн албан ёсны мэдээллийг хийсэн. Гэмт хэргийн шинжийн талаар хуульчилсан бөгөөд аль шинж нь байхгүй болохыг тогтоосон талаар ард иргэд болон УИХ-ын гишүүд өнөөдрийг хүртэл мэдээлэлгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд “60 тэрбумын” гэх хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар албан ёсны мэдээлэл авахыг хүсч байна” хэмээжээ.

Тэрбээр мөн хариу тайлбарыг энэ сарын 19-ны дотор бичгээр ирүүлэхийг АТГ-аас шаардсан байна. Үүгээр зогсохгүй өөрийн твиттер хуудастаа “Ирсэн тайлбараас шалтгаалж Нийтийн сонголын хуулиар Ерөнхий хяналтын сонсгол явуулах талаар нийт УИХ-ын гишүүд, олон нийтэд хандах болно” гэж мэдэгдээд байна. Үүнээс харахад МАН-ын бүхэлд нь ганхуулаад байсан алдарт “60 тэрбумын” гэх хэргийг дахин сенсаацлаж, олон нийтийг өдөөх ашиг сонирхол хэсэг бүлэг гишүүдэд дахин төрсөн бололтой.

60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол явуулж магадгүй

Г.Билгүүн

Таг:

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *