хайх үгээ бичих

Нийгэм

Наадмын тасалбарыг ирэх сарын 7-ноос худалдана

Түгээх

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг ирэх сарын 7-ноос эхлэн Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр борлуулахаар болжээ.

Тодруулбал Дүнжингарав, Драгон, Мишээл, зургаан буудлын Оргил төв дэх нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр борлуулах юм. Энэ жилийн наадмын тасалбар наадмын нээлт, бөхийн барилдаан, хаалт гэсэн гурван төрөл байгаа бөгөөд 24.000 мянган төгрөгөөр худалдаанд гаргахаар болжээ. Ингэхдээ нэг хүн хоёр тасалбар худалдаж авахаар зохицуулсан байна.

Үзэгч, олон нийтийн зүгээс тасалбарыг онлайнаар худалдах саналыг сүүлийн жилүүдэд тавьж байгаа ч энэ жил боломжгүй гэж баяр наадмыг зохион байгуулах комисс үзжээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *