хайх үгээ бичих

Улс төр

Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Түгээх

ZOX.MN – УИХ-аар энэ долоо хоногт Монгол Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх гэж байна.

Тодруулбал 45 дугаар тогтоолд Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн бол 47 дугаар тогтоолд Д.Гантулгыг хэлэлцэн, түдгэлзүүлэхээс татгалзсан юм. Д.Гантулгын хувьд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн учир 47 дугаар тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэх шаардлагагүй болсон. Харин 45 дугаар тогтоолд тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хорооны лхагва гарагт болох хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ дахь намын бүлгүүдийн тухайд өнөөдрийн хуралдаанаараа хоригийг хүлээж авах эсэхээр байр сууриа нэгтгэсэн. Д.Мурат гишүүн өөрөө хоригийг дэмжихээ илэрхийлсэн учир АН-ын бүлэг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн бол МАН-ын бүлэг хэлэлцэлгүйгээр саналаа өгнө гэсэн байр суурьтай байгаа талаар хэвлэлээр мэдээлэгдэж байна.

Хэрэв УИХ хоригийг хүлээж авбал Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин хэлэлцэх бөгөөд энэ тохиолдолд зөвшөөрөх магадлал өндөр байгаа юм. УИХ бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг зөвшөөрвөл Д.Мурат өөрт холбогдоод буй “Бусдын биед хүнд гэмтэл учруулсан” хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж тогтоолгоно. Гэм буруугүй нь УИХ-д буцаж ирнэ, харин хэрэг хийсэн хэмээн тогтоогдвол УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх, эргүүлэн татах хүртэл процесс өрнөх юм.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *