хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

АНУ: ОХУ руу зорчихгүй байхыг анхаарууллаа

Түгээх

ОХУ-д хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Москва хотын 80 мянган хүний суудалтай “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд 21 дэх удаагийн хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийгээд байгаатай холбогдуулан АНУ-ын төрийн департментаас өөрийн орны иргэдэд хандан террорист халдлагаас болгоомжлохыг сануулжээ.

Сар гаруй хугацаанд үргэлжлэх дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд ОХУ–ын 11 хотын 12 цэнгэлдэхэд болж байгаа бөгөөд энэ үеэр зэвсэгт халдлага гарч магадгүй гэж АНУ-ын албаныхан анхааруулав.

“Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн гэх мэт олон улсын томоохон арга хэмжээ жуулчдыг ихээр татдаг боловч террористуудыг ч мөн адил өдөөдөг. Хэдийгээр ОХУ-аас тэмцээний үеэр аюулгүй байдалд ихэд анхаарч, хамгаалалтад их хэмжээний хөрөнгө зарсан ч фанатын фестивал, жуулчдын байрлаж буй зочид буудал, нийтийн тээвэр зэрэг хүн олноор цугласан газар явахдаа халдлагаас сэрэмжтэйбайх, түүнээс гадна хулгай, дээрэм зэрэг гэмт хэргийн золиос болохоос сэрэмжилж, ОХУ-аар аялахаа дахин бодож үзэх хэрэгтэй” гэжээ. Тэмцээн эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс “Исламын улс” бүлэглэл цахим орчимд элдэв заналхийлэл тарааж эхэлсэн юм.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *