хайх үгээ бичих

Онцлох мэдээ Улс төр

Д.Амарбаясгалан: Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг болсон

Түгээх

Хагас жилийн өмнө хуралдсан Монгол Ардын Намын XXVIII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн Хяналтын Ерөнхий Хорооны нэгдсэн сургалт энэ сарын 14-16-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж байна.

Сургалтад аймаг, нийслэлийн Монгол Ардын Намын хороодын дарга, гишүүдээс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Тэд хамтдаа намын дүрэм, ёс зүйн журмын хэрэгжилтэд тавих хяналтын ажлыг боловсронгуй болгох, цахим технологийг намын ажилд нэвтрүүлж, үр нөлөөг сайжруулах асуудлаар сургалт явуулж, санал бодлоо солилцож байна.

Уг сургалтанд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан оролцож үг хэлсэн юм. Тэрбээр “Та бид хамтдаа энэ нийгмийн сайн сайхны төлөө, хурдтай шуурхай, шударга, өндөр хариуцлагатай ажиллах шаардлага байна. Нэг үгээр хэлбэл Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг болсон” гэдгийн онцгойлон цохон хэлсэн юм. Мөн МАН-ын ХЕХ-ны дарга Д.Батбаатар нээлтийн үгэндээ “Монгол Ардын Нам санах ойтой. Санах ойн Хяналтын хорооноос эхлээд намын жирийн гишүүд дэмжигч бүрт байдаг гэдгийн намаас өндөр албан тушаалд томилогдсон албан тушаалтан, улс төрчдөд бид сануулж байх ёстой” гэдгийг онцолж байлаа.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *