хайх үгээ бичих

Нийгэм

БУЛГАН АЙМАГ: Байгалийн гамшигт үзэгдэл болж нэг хүүхдийн амь нас хохирчээ

Түгээх

Өчигдөр буюу 6-р сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт байгалийн гамшиг тохиолдож нэг хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Хутаг-Өндөр суманд өчигдөр оройн 19 цаг 53 минутаас эхлэн хүчтэй аадар бороо, нөөлөг салхи гарч 3 цаг 37 минут үргэлжилж үер буужээ. Улмаар олон тооны хашаа, байшин, цахилгааны шон сүйдэж, нэг хүүхдийн амь нас хохирчээ. Гамшгийн бүсэд Булган аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, сумын Онцгой комисс ажиллаж шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна. Мөн сумын Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ. Одоогийн байдлаар хүн амын эрүүл мэнд, ариутгал халдваргүйжүүлэлт, сэргээн босголт, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *