хайх үгээ бичих

Гэмт хэрэг

SOS: Хуурамч хаяг нээсэн этгээд орон сууцанд оруулж өгнө хэмээн мөнгө залилжээ

Түгээх

Сүүлийн үед иргэдийн нийтлэг хэрэгцээ, итгэл үнэмшилд суурилсан залилангийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгааг албаныхан анхааруулж байна. Тухайлбал, өчигдөр буюу 6-р сарын 14-ний өдөр орон сууцны найман хувийн хүүтэй зээлд хамруулж өгнө хэмээн мөнгө залилсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Ингэхдээ хохирогч иргэн, хуурамч фэйсбүүк хаяг нээсэн этгээдтэй мессенжерээр харилцаж, данснаасаа хоёр сая нэг зуун мянган төгрөгөө алдсан байна. Дээрх хэргийг харьяа цагдаагийн байгууллагад шалгаж эхэлсэн байна. Иймд, иргэдийг залилангийн гэмт хэргийн золиос болохоос сэргийлж, мэдээллээ баталгаажуулж байхыг анхаарууллаа.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *