Орон сууцны байр мөргөж амиа алджээ
Түгээх

Энэ сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар багийн ажилчдын орон сууцны байрыг тус сумын харьяат иргэн 40 настай эрэгтэй А гэгч “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөжээ. Улмаар автомашиныхаа төмөр хийцэд хавчуулагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Дуудлагын дагуу тус аймгийн онцгой байдлын алба ослын газарт таван минутын дотор очиход иргэн А амиа алдсан байсан ба алба хаагчид хэргийн газарт ажиллаж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Дээрх хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.