хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

ОБГ: Хонины бэлчээрээс сураггүй болсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Түгээх

Сураггүй алга болоод зургаа хонож буй хоёр настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар эрлийн ажиллагаанд нийт 83 хүн, долоон автомашинтай оролцож буй ажээ.

Эрлийн багийнхан шувуу, чонын үүрүүдийг шалгаж эхэлсэн байна. Дорнодод оройдоо бороо орж байгаа нь үзэгдэх орчныг хязгаарлаж буй талаар эх сурвалж мэдээллээ.

Энэ сарын 8-ны өдрийн 13:00 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын хоёрдугаар багийн нутаг Ар хоолой, Баян-Уул цайдмын нуурын хойд талд, сумын төвөөс зүүн зүгт 22 км-т зунжиж буй малчин Х-ийн охин 2 настай У ээж, эгчтэйгээ хонио эргүүлж байгаад сураггүй болсон мэдээг Сэргэлэн сумаас тухайн өдрийн 20:36 цагт Бүсийн төв Онцгой байдлын газарт утсаар мэдэгджээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *