хайх үгээ бичих

Дэлхийн мэдээ

Д.Трампад итгэхгүй байхыг Хойд Солонгост анхаарууллаа

Түгээх

ZOX.MN- Ираны Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Мохаммад Багер Нобахт, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт итгэхгүй байхыг Хойд Солонгосын удирдагчид сануулжээ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай хамтарсан мэдэгдэлд Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун нар өнгөрсөн мягмар гаригт гарын үсэг зурсан билээ. Энэ талаар Ираны засгийн газрын албан ёсны төлөөлөгч Мохаммад Багер Нобахт сэтгүүлчдэд ярихдаа “Ким Чен Уныг гэртээ  ч харьж амжаагүй байхад Д.Трамп байгуулсан хэлэлцээрээ цуцалж чадах хүн” гэжээ. Түүнчлэн тэрбээр Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээхээр шийдсэнээ Д.Трамп зарлаад удаагүй байгаа тухай цохон тэмдэглэжээ. АНУ-ын хийсэн алхам нь тус улсын явуулж буй дипломат бодлогод итгэх итгэлийг алдагдуулж, Умард Солонгостой хийж буй яриа хэлэлцээнд нөлөөлнө гэж шүүмжлэгчид үзэж байгаа аж.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *