хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Ослын газарт тусламж ирээгүйгээс үүдэн нэг иргэн газар дээрээ амиа алджээ

Түгээх

ZOX.MN- Өнөөдөр буюу 6-сарын 13-ны шөнө 02:30 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт автомашины ноцтой осол гарч нэг хүн амь насаа алджээ. Тодруулбал, Даланжаргалан сумаас 10 км зайд автомашины осол гарч нэг зорчигч газар дээрээ амиа алджээ. Ослын үеэр автомашин дотор дөрвөн иргэн зорчиж явсан бөгөөд яаралтай түргэн тусламж дуудсан боловч аймгийн харьяалал биш гэх шалтгаанаар холбогдох албаныхан бүтэн хоёр цагийн дараа ослын газарт ирсэн байна. Дээрх хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн бөгөөд ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. 

 

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *