хайх үгээ бичих

Гэмт хэрэг

SOS: Фэйсбүүкээр танилцсан эмэгтэй 4 хоногтой нярайг хулгайлжээ

Түгээх

Энэ сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтад дөрөв хоногтой нярайг хулгайлсан хэрэг гарчээ. Тодруулбал, хохирогч эмэгтэй А нь Сэлэнгэ аймгийн иргэн бөгөөд Улаанбаатарт амаржаад нөхрөө хүлээн найзындаа байжээ.

Улмаар фэйсбүүк хуудасны “Ээжүүдийн групп”-т нэгэн эмэгтэйтэй танилцсан байна. Сэжигтэн эмэгтэй хохирогчийн хүүхдэд бэлэг өгнө хэмээн найзынд нь ирж хоносон бөгөөд хүүхдийг салхилуулахаар авч гараад зугтжээ. Хохирогч А нь тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, улмаар сэжигтэн эмэгтэйг эрэн сурвалжилснаар 6-р сарын 7-8-нд шилжих шөнө хүүхдийг эсэн мэнд олж ээжид нь хүлээлгэн өгчээ.

Хохирогчийн хэлж буйгаар, хүүхэд аваад зугтсан эмэгтэй 45 минутын дараа фейсбүүкээс блок хийгээд, би төрчихлөө гэсэн пост оруулсан байсан гэжээ. Харин сэжигтэн эмэгтэй цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Хохирогч гэгдэх А ньхүүхдээ үрчлүүлнэ гэж хэлчихээд одоо намайг хүүхдийг хулгайлсан мэтээр гүтгэж байна” хэмээжээ. 

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *