хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

SOS: Гар утсаа алдсан иргэд ЦАГДААД хандана уу

Түгээх

Гар утсаа хулгайд алдсан иргэд Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана уу. Учир нь тус хэлтсийн алба хаагчид гар утасны ченж болн халаасны хулгай хийсэн этгээдүүдээс эх сурвалж нь тодорхойгүй 200 орчим гар утсыг хураан авсан бөгөөд эдгээр утасны эздийг эрэн сурвалжилж байна. 

Манай улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 39.2 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг аж. Үүний 87.7 хувийг айл гэр, аж ахуйн нэгжид халдсан хулгай эзэлдэг гэнэ. Мөн халаасны хулгайн гэмт хэрэг нэлээд хувийг эзэлдэг юм байна. Халаасны хулгайн 90 орчим хувь гар утасны хулгай байдаг бөгөөд хулгайн гар утсыг ченж нараар дамжуулан иргэдэд худалддаг болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ.

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *