хайх үгээ бичих

Гэмт хэрэг

“Жаст”-ын Ш.Батхүүгийн цагдан хорих хугацааг сунгалаа

Түгээх

“Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох шүүх хурал өчигдөр болж, түүнийг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих хугацааг сунгахаар болсон байна. Гурван сар хоригдоод буй түүнийг суллах хугацаа өчигдөр дууссан ч хугацааны асуудлыг ярих  шүүх хурал Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүх хуралдааны үеэр Ш.Батхүүгийн бие муудаж, шүүх хурлыг эмчийн хяналт дор явуулах хүсэлт тавьсны дагуу түр хойшилж эргэн хуралдсан байна. Түүнийг  эмчийн хяналтад байлгаж шүүх хуралдааныг явуулж, прокуророос  Ш.Батхүүг үргэлжлүүлэн нэг сар хорих саналыг хэлэлцжээ. Шүүхээс түүнийг хорих хугацааг 15 хоногоор сунгасан байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *