хайх үгээ бичих

Эдийн засаг

ҮСХ: Тамхи, шатахууны үнэд өөрчлөлт орсноор өргөн хэрэглээний барааны үнэ өсчээ

Түгээх

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрөгч тавдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ жилийн дүнгээр 6.1 хувь болж өсчээ. Энэ нь өмнөх оны эцсээс 4.5 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд хүнсний бараа, ундаа, усны үнэ 7.1 хувиар, согтууруулах ундаа, тамхины үнэ 8.4 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ бүлгээрээ 13.8 хувиар өссөн нь голчлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Мөн аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өсөхөд уул уурхай, олборлох салбарын нийт үйлдвэрлэл 827.1 тэрбум төгрөгөөр буюу 23.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Үүнээс нүүрс олборлолт 511.2 тэрбум төгрөг буюу 48 хуиар, металлын хүдэр олборлолт 252.0 тэрбум төгрөгөөр буюу 12.6 хувиар тус тус өссөн байна. Энэ оны эхний 5 сард алт, зэсийн баяжмал, цайрын баяжмал, төмрийн хүдэр, буталмал чулуу зэрэг уул уурхайн олборлох үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 2.5-39.0 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шар айраг, малын тэжээл, самнасан ноолуур, вакуум цонх, хаалга, зүсмэл материал, архи, ноолууран сүлжмэл эдлэл, хиаман төрлийн бүтээгдэхүүн, банш, бууз зэрэг хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.5-27.8 хувиар өсчээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *