хайх үгээ бичих

Гэмт хэрэг

SOS: 14 настай монгол охиныг өвөрмонгол эр хүчирхийлжээ

Түгээх

БНХАУ-ын Эрээн хотод 14 настай монгол охиныг өвөрмонгол эр хүчирхийлсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг эмэгтэй чонын эрүү, соёо гэх мэт зүйлс хууль бусаар хил давуулж борлуулдаг байжээ.

Тэрбээр 14 настай охиноо дагуулан явдаг байсан бөгөөд тухайн өдөр өвөрмонгол иргэнтэй буудалд архидаж, улмаар согтож, биеэ хянах чадвараа алдсан байна. Энэ үеэр уг өвөрмонгол иргэн охиныг нь хүчирхийлсэн байна. Шалгалтын явцад уг үйлдэл нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогджээ. Охин сургуульд сурч байгаагүй, бага тархины саажилт өвчтэй бөгөөд одоо сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа аж. Түүнийг Монгол Улсад авчирч хамгаалалтад авчээ. Ээж нь хэргийн гэрч учир Хятадын цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч буй юм байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *