хайх үгээ бичих

Нийгэм

СЭЛЭНГЭ АЙМАГ: Хууль бус олборлолт явуулсан ААН-ийн техник хэрэгслийг улсын орлого болголоо

Түгээх

Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/168 тоот захирамжийн дагуу Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Ерөө сум Бугант тосгоны нутаг “Хэрээн гол” “Хавчирганы Ам”, “Их Алт” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан болон олборлохоор бэлтгэсэн иргэд нөхөрлөлүүдийг албадан буулгаж, техник тоног төхөөрөмжийг хураалаа.

Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Орхонтуул, Баянгол сумд, Бугант тосгонд хувиараа алт олборлох, техник оруулж ирж хууль бусаар газар ухан байгаль дэлхийг сүйтгэх байдал гарах болсонтой холбогдуулан аймгийн засаг дарга Ш.Оргил цагдаа, мэргэжлийн хяналт, тагнуулын газар зэрэг байгууллагуудтайгаа хамтарч хяналт шалгалтын ажил зохион байгуулаад байсан юм. Улмаар хууль бус үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн техник хэрэгслийг хураан авч улсын орлого болголоо.

Б.ЦОГ

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *