хайх үгээ бичих

Дэлхийн мэдээ

Ким Чен Ун, Д.Трамптай уулзахаар Сингапурыг зорьлоо

Түгээх

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай энэ сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон уулзалтад оролцохоор Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өнөөдөр өглөө Сингапурыг зорьжээ. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун Пхеньяны нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар 08.30 цагт хөдөлсөн байна. Уулзалтад оролцохоор Д.Трамп мөн Сингапур руу ниссэн талаар өмнө нь мэдээлжээ. 6 дугаар сарын 10-нд болон 11-нд Д.Трамп болон Ким Жөн Ун нартай тусдаа уулзалт хийх тухайгаа Сингапурын гадаад хэргийн сайд Ли Сяньлун өмнө нь мэдэгдсэн юм.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *