хайх үгээ бичих

Гэмт хэрэг

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргалаа

Түгээх

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах болон  үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо.

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох санал шүүхэд ирүүлсэн. Тодруулбал, тэдэнд хилийн хорио тавьж, батлан даалтад гаргах санал хүргүүлснийг шүүх хэлэлцэж, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даатад гаргах шийдвэрийг гаргажээ. С.Баяр нь тулуй өвчин хүндэрсэн гэх шалтгаанаар Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол Ч.Сайханбилэг мэс заслын заалтаар мөн хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Сануулахад, АТГ-аас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *