хайх үгээ бичих

Эдийн засаг

“Оюутолгой”-н ТУЗ цахилгаан станцын төслийн санхүүжилтийг хэлэлцэнэ

Түгээх

“Оюу Толгой”-ийн эрчим хүчний урт хугацааны нийлүүлэлтийг баталгаажуулах шаардлагатай хугацаа давчуу болж байгаа талаар “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар “Rio Tinto”-ийг төлөөлөн томилогдсон Армандо Торез ажилтнуудадаа  илгээсэн захидалдаа дурджээ.

Тийм учраас өнөөдөр болох “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаар нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа цахилгаан станцын төслийн судалгааны санхүүжилтийг батлах эсэх талаар хэлэлцэнэ гэж ойрын эх сурвалж мэдээллээ.

Эргэн сануулахад, Засгийн газар болон “Оюу Толгой” ХХК-ийн хооронд 2014 онд байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах” гэрээг өнгөрсөн хоёрдугаар сард цуцалсан юм. Ингэснээр хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу “Оюу Толгой” дөрвөн жилийн дотор эрчим хүчний эх үүсвэрээ дотоодоос бүрэн хангах үүрэг хүлээсэн.

“Тавантолгой”-н цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх хувилбарыг Монголын тал санал болгосон юм. Хэдий тийм боловч “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатарын мэдээлснээр “Оюу Толгой төслийн талбайд цахилгаан станц барих хувилбарыг хөрөнгө оруулагч “Rio Tinto” санал болгож байгаа” юм байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *