хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Сураггүй болсон иргэний бичиг баримт “Манзушир” хийд орчмоос олджээ

Түгээх

Төв аймгийн Зуунмод сумын тавдугаар баг, “Манзушир” хийдийн баруун талд Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд оршин суух иргэн 24 настай, эрэгтэй Б тавдугаар сарын 26-ны өдөр сураггүй болжээ.

Улмаар зургадугаар сарын 4-ний өдрийн 18:00 цагт “Манзушир” хийдийн баруун талын модон дотроос түүний үүргэвч болон бичиг баримт олдсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 12 албан хаагч өчигдөр дуудлага авч “Манзушир” хийдийн орчимд эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *