хайх үгээ бичих

Эдийн засаг

Иргэдийн хэрэглээний зээл 7.1 их наяд төгрөгт хүрчээ

Түгээх

ZOX.MN – 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар арилжааны банкууд дахь нийт зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ 14.4 орчим их наяд төгрөг байгаагийн 7.1 их наяд нь иргэдийн хэрэглээний зээл байна. Үүнээс аж ахуйн нэгжид 7.1 их наяд төгрөгийн олгогдсон гэх мэдээллийг Монголбанкнаас өглөө.

Иргэдийн хэрэглээний зээлийн дээрх дүн нь Монгол Улс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртээмжтэй түгээж буй давуу талын илрэл ч гэлээ энэ хэвээр өсөлт нь үргэлжлэх юм бол иргэд зээлийн дарамтад орох эрсдэлтэй юм. Тэтгэврийн зээл гэхэд иргэний сарын орлогыг 100 хувь зээлийн эргэн төлөлтөд татдаг. Банкууд хэрэглээний зээлийн төлбөртөө тухайн иргэний сарын орлогын 70-80 хүртэл хувийг авч байгаа. Хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн хугацааг нь нэмэгдүүлэх хэлбэрээр зээлийг нь нэмэх байдлаар зохицуулдаг. Иргэн ажил эрхэлж, цалин хөлс, олсон ашгаараа хэрэглээний зардлаа нэмэгдүүлэх нь зохистой байдаг бол өр зээлээр хэрэглээний зардлаа нэмэгдүүлж байна.

Санхүүгийн нийт системийг харахад дээрх дүр зураг нь аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх санхүүгийн нөөцийг иргэдийн хэрэглээний зардлын тэлэлтэд ашиглаад байгаа сөрөг нөлөөтэй. Бизнесийг дэмжих зээлийн санхүүгийн эх үүсвэр дутагдах нэг шалтгаан гэж тодорхойлож болох аж. Монголбанк энэ нөхцөл байдалд тандалт, ажиглалт хийж байгаа бөгөөд хэмжээг нэмэгдүүлэхгүй байх бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Г.Билгүүн

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *