хайх үгээ бичих

Эдийн засаг

Moody’s: Монгол улс татварын шинэчлэл хийхийн тулд бүтцээ өөрчлөх шаардлагатай

Түгээх

ZOX.MN – Ази, Номхон далайн орнуудад хийгдэж буй татварын шинэчлэл нь төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй ч Засгийн газрууд бүтцийн өөрчлөлтийн асуудалтай тулгарч байгааг “Moody’s” агентлаг онцоллоо.

Тухайлбал, “Татварын байгууллагын менежментийг сайжруулж, зардлын үр ашигтай менежмент нэвтрүүлэх арга хэмжээ давхар авахгүй бол татварын бааз сууриа өргөтгөх арга хэмжээ төсөвт эерэг нөлөө үзүүлэхгүй” гэж “Moody’s” агентлагийн дэд Ерөнхийлөгч Уильям Фостер мэдэгдсэн байна. “Moody’s”-ийн тайланд татварын системийн хөгжлөөр хоцорч байгаа Бангладеш, Монгол, Тайланд, Энэтхэг, Камбож зэрэг 11 улсыг хамруулсан аж. Үүнээс “Монгол, Пакистан, Бангладеш улсын хувьд Татварын хуулийн хэрэгжилт, орлого бүрдүүлэлт тааруу, эдийн засгийн бүтэц зэрэг хүчин зүйлүүд нь татварын шинэчлэлийн үр нөлөөг хязгаарлаж байна” гэж дүгнэжээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *