хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Б.Булганаас дахин байцаалт авчээ

Түгээх

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх хэрэгт холбогдуулан яллагдагч  Б.Булганаас өнөөдөр дахин байцаалт авчээ. Тодруулбал,Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс Б.Булганыг 12:00 цагийн орчимд дуудуулж өмгөөлөгч Ц.Гүенбатыг байлцуулан тайлбар мэдүүлэг авсан байна.

Б.Булганыг өнгөрөгч 4-р сарын 18-ны өдөр Б.Булганыг яллагдаар татсан тухай Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн билээ. Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хэлэхдээ “С.Зориг агсны хамтран амьдрагч асан Булганыг яллагдагчаар татсан. Анх гэрч, дараа нь хамжигчаар тооцон шалгаад, хөөн хэлэлцэх хуулийн хугацаа 2015 онд дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо Б.Булганыг Зоригийг хөнөөсөн хэрэгт захиалга өгсөн, хамтран зохион байгуулсан гэж сэжиглэн шалгаж байгаа. Энэ хэргийг шалгаж дуусаагүй байна” гэсэн байдаг.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *