хайх үгээ бичих

Онцлох мэдээ

Ч.Сайханбилэг ХАГАЛГААНД орохоор болж эмнэлэгт хүргэгдлээ

Түгээх

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өнгөрөгч 4-р сарын 10-нд баривчилснаас хойш 56 хоног өнгөрөөд байгаа ба ирэх ням гаригт түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг шүүхээр хэлэлцэх товтой байсан юм. Тэгвэл өнөөдөр 17:00 цагийн орчимд түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтүүлсэн байна. 

Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь хоригдож байх хугацаандаа хууч өвчин сэдэрч хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай болсон гэх ба зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шулуун гэдэсний хагалгаанд орохоор болжээ. Энэ талаар түүний өмгөөлөгч  Л.Данзанноров “Манай үйлчлүүлэгчийн биеийн байдал нь хүндэрч, мэс засалд орох шаардлагатай гэж хорих 461-р ангийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөнөөс шийдвэр гаргасан. Ямар ч гэсэн II эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийгдэж байна. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэжээ.

Ч.Сайханбилэгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлах явцад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт  холбогдуулан шалгаж байгаа билээ.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *