хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Автомашин ачилтын компанийн ажилчдыг цагдаа нар зоджээ

Түгээх
Өнөөдөр буюу 6-р сарын 4-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа нар нийлж  хүн зодсон гэх мэдээлэл гарчээ.
Тодруулбал, өдрийн 13:10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадна автомашин ачилтын компанийн ажилчдыг 10 орчим цагдаа нийлж зодон, хүч хэрэглэн цагдаагийн байранд саатуулжээ.
Хэргийн газарт байсан иргэдийн мэдээлж буйгаар, тус цагдаагийн газрын үүдээр өнгөрдөг автомзам нь нэг чигийн хөдөлгөөнтэй бөгөөд урсгал сөрж зогссон автомашиныг ачихаар ачилтын компанийн ажилчид очжээ. Улмаар тухайн автомашиныг ачуулахгүй хэмээн цагдаа нар ийнхүү хүч хэрэглэсэн гэжээ. Түүнчлэн болсон үйл явдлыг баримтжуулж авсан иргэдийг гар утасны бичлэг, гэрэл зургаа устгахыг шаардаж байсан байна.

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *