хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Р.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл нарыг АТГ-т шалгуулахаар боллоо

Түгээх

Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нарыг Монгол Улсын Засгийн газраас тогтоосон “Офшор” бүсэд багтсан компаниар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэмээн Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар болсон тухай өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Улс төрч” хэвлэл мэдээллийн байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Ганзориг хэлэхдээ “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл нар ОХУ-д 1992-1995 онд үйлдвэрлэгдээд, 20 гаруй жил үйлчилгээнд яваад, дахин ашиглах боломжгүй хэмээн актлагдсан 977 вагоныг 2017 оны наймдугаар сарын 23-нд Доминиканы оффшор бүсэд бүртгэлтэй, Английн “Max Bridge Logistics L.P” компаниар дамжуулан 26 тэрбум төгрөгөөр худалдан авсан.

Эдгээр 977 вагоноос өнөөдөр 600 гаруй нь УБТЗ-д техникийн шинэчлэл хэлбэрээр орж ирсэн боловч зарим нь эвдэрч, ашиглагдах боломжгүй болсон. Үүнд Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл хяналт тавиагүй, замын даргын хариуцлагагүй үйлдлийг таслан зогсоохын оронд хөхүүлэн дэмжсэн.

Иймд Б.Цогтгэрэл нь 1000 хуучин вагоныг Монголд оруулж ирэхийн тулд 2014 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 234 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээн авах” журмын 4.1.3 дахь заалт бүхий “Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй байна” гэсэн заалтыг өөрчлөн, шинэ журам боловсруулж, өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглахыг завдсан байна.

Д.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл нар нь 2017 оны хоёрдугаар сарын 21-нд Доминиканы оффшор бүсэд бүртгэлтэй “Lord west Trade L.P” гэх компаниар дамжуулан Төмөр замын чигжээсний машиныг 50 хувийн үнийг нь урьдчилан төлж, 60 сая рубльтэй тэнцэх хэмжээний монгол мөнгийг шилжүүлж худалдан авсан байдаг.

Энэ машинтай адил чиг үүрэг бүхий чигжээсний машиныг 2008 онд БНХАУ-аас хямд үнээр худалдан авсан ч төмөр замд огт ашиглалгүй, одоо Толгойтын салаа замын хашаанд хадгалагдаж байна. Хамгийн ноцтой нь “Lord west Trade L.P” гэх компани нь оффшор бүсэд бүртгэлтэй, санхүүгийн асуудалтай компани байгаа юм” гэв.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *