хайх үгээ бичих

Гэмт хэрэг

“Эрдэнэт” үйлдвэрийн Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг суллажээ

Түгээх

Өнгөрөгч 5-р сарын 31-нд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хязгаарлалт тогтоох шийдвэрээр гаргажээ.

Тэднийг АТГ-аас “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан “Стандарт” банкнаас авсан зээлд хамаатай байж болзошгүй хэмээн үзэж Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих санал гаргаад байсан юм. Прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх өнгөрсөн 4 дүгээр сарын 2-нд хэлэлцээд 30 хоног хорих шийдвэр гаргаад байсан ч ийнхүү шийдвэрээ өөрчилж хилийн хориг тавин сулласан байна.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *