хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Мөрийтэй тоглоомчдоос их хэмжээний мөнгө дээрэмдсэн гэх хэргийг өнөөдөр хэлэлцэнэ

Түгээх

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны 10-р сард Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” хотхонд байр түрээсэлдэг залуу хэдэн хүний хамт мөрийтэй тоглож байхад нь гаднаас АКМ маркийн буу, хутгаар зэвсэглэсэн, зургаан хүн дайран орж ирж дээрэмдсэн гэх хэрэг гарсан билээ.

Зэвсэглэсэн этгээдүүд тус байранд буун дуу гаргаж, эмх замбараагүй байдал үүсгэснээр оршин суугчид цагдаагийн байгууллагад энэ хэргийн талаар мэдээлсэн байдаг. Үүний улмаас мөрийтэй тоглож байсан хүмүүсийн хоёр нь хүнд, найм нь хөнгөн гэмтэл авч, мөрийнд тавьж байсан 45 сая төгрөг, 2000 ам.доллар, 1.2 кг алт нь алга болсон байдаг. Цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилсны дүнд уг хэргийн гол холбогдогч болох “Шош” хочит Н.Ариунгэрэлийг III хороололд нэгэн байранд бүгж байхад нь 06:00 цагийн үед, “Ландага” хочит Ё.Батцэнгэлийг 08:00 цагийн үед баривчилсан байдаг.

Дээрх хэргийн мөрдөн байцаалт хоёр жилийн турш  үргэлжилсэн ба өнгөрөгч сард прокурорын газраас хэргийн сэжигтнүүдийг яллах саналтайгаар хавтаст хэргийг шүүхэд хүргүүлжээ. Улмаар өнөөдөр буюу 6-р сарын 4-ны өдөр дээрх хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байна. Шүүх хурлын мэдээллийг ZOX.MN эргэн мэдээлэх болно.

Б.ЦОГ

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *