хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Х.Тамир нартай хамт мансуурсан Отгонбаярын өмгөөллийн эрхийг түдгэлзүүлэх саналтай байна

Түгээх

Өнгөрөгч  5-р сарын 25-ны өдөр, оройн 20:00 цагийн орчимд Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг дахин хар тамхи хэрэглэсэн байх үед нь ЦЕГ-н Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид саатуулсан байдаг.

Цагдаагийнхан тэднийг саатуулах үед, Х.Тамир нарын хэргийг нь өмгөөлж буй өмгөөлөгч Отгонбаяр гэгч нь хамт мансуурсан байсан ба тэрбээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй хар тамхи мансууруулах бодистой холбоотой гурван ч хэргийг өмгөөлж байгаа аж. Улмаар хэрэгт холбогдсон өмгөөлөгчийн өмгөөллийн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг холбогдох газруудад гаргаад байгаа гэх мэдээлэл байна. 

Өмгөөлөгч Отгонбаяр нь өмнө нь прокурор байсан ба сүүлийн жилүүдэд өмгөөлөгчөөр ажиллах болсон байна. Улмаар 2015 онд прокурор Х.Тамир, ТЕГ-ын алба хаагч Б.Амарбаясгалан нарын хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаагаад байсан ч өөрөө ийнхүү хамт мансуурсан нь Отгонбаярт  эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болжээ.

Хэргийг сануулбал, одоогоос гурван жилийн өмнө Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын нэр бүхий 5 хүн хар тамхины хэрэгт холбогдсон байдаг. Ингээд 2017 оны 1-р сарын 11-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэргийг хэлэлцэж Х.Тамир нарт 5-аас 6.5 хүртэлх жилийн хорих ял оноож байв.

Гэвч ялтнуудын өмгөөлөгч Отгонбаяр гэгч нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаж, улмаар хэргийг задлан дахин холбогдогч нар нэмэгдсэнээр мөрдөн байцаалтын ажиллагааг тусгай субъектээр шалгаж, өнөөдрийг хүртэл гадуур байцааж байжээ. Ингээд хэргийн мөрдөн байцаалт явагдаж байх хугацаанд сэжигтнүүд өмгөөлөгчийн хамтаар дахин баригдаад байгаа юм.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *