хайх үгээ бичих

Нийгэм

Сураггүй алга болсон хүүг эсэн мэнд олжээ

Түгээх

Энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол “Бумбат-Уул” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т) иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас ирж, гурван жил мал маллаж байсан 13 настай хүү малдаа яваад сураггүй алга болсон байдаг.

Дуудлагын дагуу хүүг аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид ар гэрийнхний хамт хайж байсан билээ. Орон нутгаас мэдээлж буйгаар, хүү эсэн мэнд олдсон байна. Тодруулбал, сураггүй алга болсон гэгдэж байсан 13 настай хүү нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-нд энэ сарын 23-ны өдөр очжээ.

Энэ сарын 29-ний өдөр хүү тус төвийн хамгаалалт, үйлчилгээнд хамрагдаж байгаа тухай мэдээллийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Иймд малчин хүүг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *