хайх үгээ бичих

Нийгэм

НМХГ: Эрүүл ахуйн шаардлага хангаагүй барааг устгалд орууллаа

Түгээх

Өчигдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 150 ахлах байцаагч хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад нийт 477 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн 2 сая 539 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, нэг сая 616 мянга 500 төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийжээ.
Шалгалтыг Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Нийслэлийн есөн дүүрэгт явуулсан байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *