хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Солонгост хараар ажилладаг эмэгтэй цагдаа нараас зугтаж яваад хүндээр бэртжээ

Түгээх

Өнгөрөгч 2017 онд манай улсын 3500 орчим иргэн БНСУ-д гэрээгээр ажиллахаар гарсан байдаг. 2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 40 мянга орчим Монгол улсын иргэн тус улсад хөдөлмөрлөж байна гэх тоо баримт бий. Эдгээр иргэдийн дундаас гэмт хэрэг зөрчилд холбогдох, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гардаг.

Өнгөрөгч долоо хоногт БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан 31 настай М гэх иргэн ажлаа хийж байхдаа ухаан алдаж унаад улмаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байсан билээ. Түүний өмнөхөн буюу энэ сарын 20-ны өдөр мөн БНСУ-д гэрээгээр ажиллахаар очоод визний хугацаа нь дуусч “харлаад” байсан нэгэн эмэгтэй Солонгосын цагдаа нараас зугтаж яваад осолдож хүнд бэртсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Монгол улсын иргэн Т гэх эмэгтэй БНСУ-д ажиллаж амьдраад 2,7 жил болж байгаа ба визний хугацаа дууссан тул тус улсад хараар амьдарч байжээ. Улмаар Солонгос дахь гэртээ байхад нь цагдаа нар ирэхэд оршин суудаг байрныхаа 5 давхар луу зугтаж яваад хөл алдан унаж гэмтжээ. Одоогоор эмэгтэйн биеийн байдал муу байгаа ба сэхээн амьдрах тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *