Хойд Солонгосын төлөөлөгч АНУ-д айлчиллаа
Түгээх

Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын хэлстийн эрхлэгч Ким Ён Чоль өнгөрсөн лхагва гаригт Нью-Йорк хотод айлчилж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой уулзсан тухай телевизийн “Си-Эн-Эн” суваг мэдээлжээ.
Тус телевизийн мэдээлснээр, талууд өнөөдөр мөн хоёр удаа уулзалт хийх аж. Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэхийн сацуу Солонгосын хойгийг цөмйин зэвсгээс ангижруулах цаашдын байдлыг хэлэлцэх ажээ.