хайх үгээ бичих

Дэлхийн мэдээ

ОХУ-ын сэтгүүлч Аркадий Бабченко буудуулж амь насаа алджээ

Түгээх

ОХУ-ын сэтгүүлч Аркадий Бабченко Украйны нийслэл Киев хотод буудуулж амиа алдсан тухай тус улсын хэвлэлээр мэдээлжээ. Түүнийг ажил мэргэжлийнхээ хүрээнд хөндөж байсан сэдвүүдээс нь амийг нь хөнөөсөн байж магадгүй хэмээн Украйны Цагдаагийн ерөнхий газар үзэж байгаа юм. Аркадий Бабченко нь Кремлийн бодлогын эсрэг шүүмжлэлтэй байр суурь баримталдаг байсан ба түүний бичсэн хэд хэдэн нийтлэлээс нь болж ОХУ-ын иргэншлээс хасах саналыг хүртэл зарим хууль тогтоогчид гаргаж байсан удаатай ажээ. ОХУ-ын Ерөнхий сайд энэ хэргийг Украйны тал маш нарийн шалгаж, үхлийн шалтгааныг үнэн зөвөөр тогтоох ёстой гэж мэдэгдсэн байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *