хайх үгээ бичих

Нийгэм

Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшийг ажлаас нь халжээ

Түгээх

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Амила” цэцэрлэгийн багш А гэх эмэгтэй, бага насны хүүхэдтэй зүй бус харьцаж байгаа бичлэг сошиалд тавигджээ. Улмаар цэцэрлэгийн удирдлагын зүгээс А гэх эмэгтэйг ажлаас халах арга хэмжээ авсан байна. Түүнчлэн багшлах эрхийг хасуулах хүсэлтийг Багшийн хөгжлийн төвд хүргүүлээд байгаа аж. Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Энхтунгалаг “Би болчимгүй үйлдэл гаргасан багшаа өмөөрөхгүй. Гэхдээ энд ганцхан тэр багш биш  долоон салбарт ажиллаж байгаа 100 гаруй багш, ажилчид бий. Бид хэрэг гаргасан багшдаа арга хэмжээ авсан. Энэ хэрэг бидний хувьд маш их сургамж боллоо” гэжээ.

 

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *