хайх үгээ бичих

Эдийн засаг

“Номин”, “И-Март” сүлжээ дэлгүүрүүд иргэдэд ӨНДӨР ҮНЭТЭЙ бараа борлуулахыг шаардах болжээ

Түгээх

Сүүлийн үед сүлжээ дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүн ханган нийлүүүлэгч үндэсний үйлдвэрлэгчид “Оргил” худалдааны төвийг барааныхаа үнийг нэмж зарахыг шаардах болжээ. Учир нь “Оргил” худалдааны төв нь ханган нийлүүлэгчийн барааны үнийн 10 хүртэлх хувийн ашиг нэмж худалдан авагчдад хүргэдэг байна. Энэ нь сүлжээ дэлгүүдийн үнийн хамгийн доод хэмжээг тогтоогоод байгаа ба бусад сүлжээ буюу И-Март, Номин сүлжээ дэлгүүрүүд үйлдвэрлэгчийн үнэ дээр 20-30 хувийн ашиг нэмж худалддаг. Иймээс үндэсний ханган нийлүүлэгчид “Оргил” худалдааны төвийг ашгаа нэмж худалдахыг шаардах болсон ба хэрэв шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд, бүтээгдэхүүн нийлүүлэхээс татгалзана гэдгээ мэдэгджээ. Энэхүү шаардлагын цаана “Номин”, “И-Март” сүлжээ дэлгүүрүүд байгаа гэх ба үндэсний үйлдвэрлэгчдийг дарамтлах замаар бүх сүлжээгээр ижилхэн өндөр үнэтэй барааг иргэдэд хүргэх эрмэлзэлтэй байгаа ажээ.

Энэ талаар “Оргил” худалдааны төвийн гүйцэтгэх захирал Э.Алтанбагана сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Түүний яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *