хайх үгээ бичих

Улс төр

УДШ: Б.Баярсайханыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргалаа

Түгээх

Одоогоос жилийн өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг төрийн албанд тэнцэхгүй, төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй зэрэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Өөрөөр хэлбэл, түүнийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг.

Улмаар Б.Баярсайхан Засгийн газрын дээрх шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандсан бөгөөд шүүхийн шийдвэр С.Баярсайханы талд гарсан ч дээрх шийдвэрийг Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Улсын Дээд шүүхэд хандаад байсан юм. Харин дээрх гомдлыг энэ сарын 28-ны өдөр Улсын Дээд шүүхэд хэлэлцэж шийдвэрээ гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүх шийдвэрээ Б.Баярсайханы талд гаргаж, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд ажилгүй байсан цалин, хөлсийг нь гаргуулахаар болсон байна. Ингэснээр Б.Баярсайхан шүүхэд заргаа авч, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах эрх зүйн орчин бүрджээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *