хайх үгээ бичих

Нийгэм

60 тэрбумын хамсаатнууд өнөөдрийг хүртэл нийслэлийн МАН-д ажиллаж байна гэв

Түгээх
Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүргийн МАН-ын гишүүд нэгдэн “Нийслэлийн МАН-ын хороог шинэчлэх” хөдөлгөөн өнөөдрөөс 1000 гаруй гишүүнтэйгээр улстөрийн суулт хийж байна. Ирэх сарын 7-нд болох нийслэлийн МАН-ын 34-р бага хурлын төлөөлөгч сонгох журам намын дүрмээ зөрчиж хэсэг бүлэг хүмүүс гар хөл болсон нөхдөө томилж оруулж байгааг эсэргүүцэж намын жирийн гишүүд өнөөдрөөс улстөрийн суулт хийж журамд өөрчлөлт оруулах шаардлага тавьж байгаа ажээ.
Үүнд, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн алдаатай гаргасан шийдвэрээ намын дүрмэнд нийцүүлэх, МАН-ын хяналтын ерөнхий хорооны тайлбар, Ерөнхий нарийн бичгийн даргын өгсөн чиглэлийн дагуу төлөөлөгч сонгох журмаа шинэчлэх, анхан шат болох үүр дээрээс сонгох шаардлагууддаа шийдвэр гаргуулахаар зэрэг шаардлагууд багтжээ.
Одоо гаргасан журмаар бол нийслэлийн 300 гишуүнийг нийслэлийн 152 МАН-ын хорооны үүрээс, үлдсэн 69 төлөөлөгчийг квотоор шууд оруулахаар байгаа. Тэгэхдээ “дарга, дэд дарга, ажилтан, ажилчид” 69 хүний квотод хамрагдана гэсэн заалт нь МАН-ын дүрмээ зөрчсөн байна.
Хэрвээ энэхүү журмаар хурлын төлөөлөгч сонгосон тохиолдолд 60 тэрбумынхан гэгдэх Ц.Сандуйн туслах, жолооч гэх мэт “халаасны” хүмүүсээ оруулан дүрмийн бус аргаар санал авч нийслэлийн МАН-ыг авах нь тодорхой гэж МАН-ын жирийн гишүүд үзэж байна гэлээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *

Дараагийнх